10-р анги Компьютерын сүлжээний техник хангамж-ТӨМ

 

 

Хичээлийн сэдэв: Компьютерын сүлжээний техник хангамж

Нэр: ..........................................                                                                            Анги: ...................                                            

АЖЛЫН ХУУДАС

Алхам-1:  Дараах хүснэгтийг сайтар уншиж, тэмдэглэл хийнэ үү. (2 минут)

 

Мэднэ (K)

Мэдэхийг хүсч байна (W)

Мэдлээ (L)

1.  Компьютерын сүлжээний үндсэн ойлголт

 

 

 

2.  Компьютерын сүлжээний ангилал     

 

 

 

3.  Компьютерын сүлжээний зохион байгуулалт

 

 

 

4.  Компьютерын сүлжээний программ хангамж (IP хаяг, Domain нэр)

 

 

 

5.  Компьютерын сүлжээний техник хангамж

 

 

 

6.   

Сable - Сүлжээний утас

 

 

 

7.   

Connector - Холбогч толгой

 

 

 

8.   

Network Interface Card (NIC) - Сүлжээний карт

 

 

 

9.   

Switch - Свич

 

 

 

10.             

Hub - Хаб

 

 

 

11.             

Wireless Access Point (WAP) - Утасгүй сүлжээ үүсгэгч

 

 

 

12.             

Router - Замчлагч

 

 

 

13.             

Server - Сервер

 

 

 

14. Компьютерын сүлжээ үүсгэх

 

 

 

15. Компьютерын сүлжээнд мэдээлэл солилцох

 

 

 

Алхам-2: Сурах бичгийн 57-59 дугаар хуудас, ажлын хуудасны арын мэдээллийг уншин, өөрийн багт буй техник хангамжийн үүрэг зориулалт, бүтцийн тухай ярилцаж, тайлбар хийнэ үү. (5 минут)

Алхам-3: Сүлжээний төхөөрөөмжүүдийг сонгож, нэрлэж, холболт болон сүлжээний ангиллын зураглалыг гаргаарай. (5 минут)

Алхам-4: Багаараа компьютерын дэлгэцэнд буй 12.Network хавтас дотор бичлэг, зураг, сурах бичгийн 60-61-р хуудасыг ашиглан сүлжээний утас үүсгэж, сүлжээнд холбогдоорой. (8 минут)

Алхам-5: Гараас         +E команд өгч Windows Explorer цонхыг нээн Network хэсэгт рүү орж, RAISEKAI компьютерт холбогдон гэрийн даалгавраа аваарай. (5 минут)

 

 

 

 

 

 

ТӨМ: Сурагчийн ажлын хуудас – Хойд тал

 

UTP Кабель нь эрчилсэн дөрвөн хос металл утас болон гаднах бүрээсээс бүрдэх бөгөөд кабелийн утаснуудыг тодорхой дарааллаар байрлуулан 2 талд нь холбогч толгойг бэхлэн сүлжээний утас үүсгэнэ. LAN сүлжээнд ашиглана.

 

 


Fiber Optic Cable – Шилэн кабель нь CAN, MAN, WAN сүлжээнд ашиглагдана.

Сүлжээний карт нь компьютер болон төхөөрөмжүүдэд байрлах холбогч                                                                      толгой залгах эсвэл дохио хүлээн авах зориулалт бүхий төхөөрөмж юм.                                                Мэдээлэл дамжуулах орчин бүрдүүлдэг.

Hub – Хаб нь сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжүүдэд мэдээлэл түгээдэг сүлжээг нэгтгэн холбох төв төхөөрөмж. LAN сүлжээнд хэрэглэгдэнэ. Сүлжээнд холбогдсон 2 төхөөрөмж нэгэн зэрэг мэдээлэл илгээхэд мөргөлдөөн үүсэх дутагдалтай.

Switch – Свич нь ухаалаг HUB буюу нэгэн зэрэг тодорхой  (МАК хаяг) төхөөрөмж рүү мэдээлэл илгээх, хүлээн авах боломжтой сүлжээг нэгтгэх төв төхөөрөмж. LAN сүлжээнд хэрэглэгдэнэ.

Wireless Access Point (WAP) нь утасгүй холболт буюу радио сигнал хэлбэрээр сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдэд мэдээлэл түгээнэ. Wireless LAN холболтод хэрэглэгдэнэ.

Router – Замчлагч нь дотоод сүлжээний хязгаар болж интернэтэд холбох зориулалттай бөгөөд өгөгдлийг сүлжээ хооронд дамжуулах ба тодорхой (IP хаяг) төхөөрөмжид мэдээллийг шалган хүргэдэг. WAN сүлжээнд хэрэглэгдэнэ.

Server – Сервер нь сүлжээн дэх бусад компьютерүүдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, мөн мэдээллээр хангах зориулалттай тусгай компьютер. Өгөгдлийн сан байрладаг.

 

 

 

 

 

Comments